Дархан-Уул аймгийн ХХААГ-аас өнөөдөр 4-н сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн 12 мэргэжилтэн, сумдын хувийн хэвшлийн мал эмнэлэг нэгжийн захирлуудыг хамруулсан уулзалт, сургалтыг зохион явууллаа. Уулзалтаар цаг үеийн болон тулгамдаж байгаа асуудлаар ярилцаж Шүлхий, цэцэг өвчний талаар мэдээлэл өгсөн байна. Мөн энэ үеэр ХХААХҮЯ-наас Мал эмнэлэг үржлийн тасгийн ажлыг дэмжих зорилгоор Япон улсад үйлдвэрлэгдсэн “YAMAHA” маркийн мотоциклыг сумдын мал эмнэлэг, үржлийн тасагт гардуулан өгсөн юм. Малын цэцэг, шүлхий өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын Захирамжаар аймгийн нийт мал сүрэгт урьдчилан сэргийлэх үзлэг тандалт хийх ажлыг 2017 оны 08 дугаар сарын 26-наас эхлүүлэх үүрэг чиглэлийг өглөө.