МАЛ АЖ АХУЙН 2018-2019 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР

Монгол Улсын Засгийн Газрын “Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоол, тогтоолыг хэрэгжүүлэх зөвлөмж, ХХААХҮСайдын болон аймгийн Засаг даргын 01-04/06,08  тоот албан даалгавруудыг сумдад хүргүүлэн хэрэгжилтийг ханган  ажиллаж,  2018-2019 оны өвөл, хаварт 4 сумын 17 багийн 31 хот айл, 2589 малтай, малчин өрхөд хонин толгойд шилжүүлснээр 616.4 мянган толгой мал өвөлжиж хаваржихаар зохион байгуулалт хийж, нийт  59.1 мянган тонн  байгалийн хадлан бэлтгэхээр төлөвлөн хадлан өвс, тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулсан бөгөөд нийт авах шаардлагатай хадлангийн 80,6 хувь буюу 46880 тонн хадлан бэлтгэсэн.

Бэлчээрийн даац хүрэлцээгүйн улмаас Сэлэнгэ аймгийн хил залгаа Сайхан, Номгон, Жавхлант, Ерөө, Баянгол, Мандал, Зүүнбүрэн, Хушаат зэрэг 8 сумдад 361 өрхийн 62,1 мянган толгой мал өвөлжиж хаваржина. Дархан, Шарын гол сумдын 240 өрхийн 36,1 мянган толгой мал өөрийн аймгийн Хонгор сумын нутагт өвөлжихөөр зохион байгуулалт хийлээ.

Бэлчээрийн усан хангамжийн хувьд нийт малчдын  94,9 хувь нь усаар хангагдсан бөгөөд 2018 онд малчид өөрийн хөрөнгөөр шинээр 2  худгийг,  орон нутгийн хөрөнгөөр 2 худаг тус тус гаргасан.

 “Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын  дагуу тус аймгийн мал аж ахуйн салбарын өвөлжилт зохион байгуулалтыг 9 үзүүлэлтээр дүгнэхэд салбарын өвөлжилтийн бэлтгэл хангалт 90,5 хувьтай байна.

Монгол Улсын Засгийн газрын 218 дугаар тогтоолын дагуу аймгийн аюулгүйн нөөцөд 30 тонн өвс бэлтгэн  ОБЕГ-ын харъяа нөөцийн  газрын хашаанд,  25 тонн малын тэжээлийг “Дархан өгөөж гурил”ХХКомпанитай бэлтгэх, хадгалах гэрээ байгуулан тус тус нөөцлөөд байгаа бөгөөд сумын аюулгүйн нөөцөд Дархан сум 50 тонн өвс, 20 тонн малын тэжээл, Хонгор сум 50 тонн өвс, 14 тонн малын тэжээл, Орхон сум 40 тонн өвс, 10 тонн малын тэжээл, Шарын гол сум 50 тонн өвс, 23 тонн малын тэжээл тус тус бэлтгэснээр сумдын түвшинд өвсний нөөц 93 хувь, тэжээлийн нөөц 66 хувьд хүрсэн.

Мал эмнэлгийн чиглэлээр: Мал эмнэлгийн  урьдчилан сэргийлэх хавар, намрын арга хэмжээг аймгийн Засаг даргын 01-А/141  тоот захирамжаар зохион байгуулан, 2018 оны 10-р сарын 15-ний байдлаар үхрийн боом, цусан халдварт, дуут хавдар, хурга ишигний шөвөг яр, дотрын халдварт хордлого, нохойн галзуу, гахайн мялзан, цусан халдварт-иж балнад, бруцеллёз зэрэг 10 нэр төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх тарилгад  давхардсан тоогоор  240,2  мянган толгой малыг хамруулсан байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд аймгийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт болон түгээмэл тархацтай халдварт өвчнүүд гараагүй тайван байна.

Зун, намрын угаалгад өссөн дүнгээр 231,4 мянган толгой малыг, цагаан хорхойтох өвчнөөс сэргийлэх туулгалтад  310,3 мянган толгой,  бөөс ширх, хачгаас сэргийлэх боловсруулалтад 218,5 мянган толгой малыг тус тус хамруулсан байна. Паразит өвчний гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15,2 хувиар буурч, паразит өвчний шалтгаанаар зүй бусын хорогдол гараагүй байна.

Үржлийн малыг  зоо-мал эмнэлгийн арга хэмжээнд хамруулах, заазлах ажлыг зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 1050 гаруй  толгой хээлтүүлэгчийг бруцеллёзын шинжилгээнд хамруулаад байна.

Малтай, малчин өрхүүдийн өвөлжөө, хашаа хороонд хийх ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг биелэлт 92 хувьтай байна.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s